You are here: Нүүр хуудас Бидний тухай Хэлтэс, алба Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор

Эрчим Хүчний Газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орны эдийн засгийн

хөгжлийг хангахуйц эрчим

хүчний үйлдвэрлэл, үйлчилгээг

найдвартай тогтвортой

хөгжүүлэх.


И-мэйл Хэвлэх PDF

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Эрчим хүчний газрын

Сургалт үйлдвэрлэлийн цогцолборын танилцуулга

DSC00031

Манай эрхэм зорилго:

Нийгмийн хэрэгцээ, шаардлагыг хангасан, хөрвөх, өрсөлдөх чадвартай, хариуцлагатай, ёс зүйтэй, мэргэшсэн ажилтан бэлтгэхэд оршино.

Тус газрын Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь анх 1964 онд Төв цахилгаан станцын дэргэд "Ажилчдыг бэлтгэх курс" нэртэйгээр байгуулагдсанаас хойш Эрчим хүчний салбарт мэргэжилтэй ажилчид бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах, дадлагажуулах ажлыг тасралтгүй нэр төртэйгээр гүйцэтгэж энэ жил 45 жилийнхээ ойтой золгож байна.

Монгол Улсын Засгийн газар, ХБНГУлсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ-ын 5.0 сая ам.долларын буцалтгүй тусламжаар "Цахилгаан станцын ажиллагсдын сургалт" төслийг тус цогцолбор дээр 1998 оноос эхлэн найман жилийн хугацаатай хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд Эрчим хүчний сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь эрчим хүчний төрөл бүрийн мэргэжлийн хүмүүсийг сургахад зориулсан хамгийн орчин үеийн  техник, тоног  төхөөрөмжөөр тоноглогдсон  10 лаборатори, цахилгааны агаарын шугам дамжуулах сүлжээний загвар гадна полигон, 1000 гаруй номтой номын сан, нэг ээлжиндээ 15 хүн байрлах хүчин чадалтай сонсогчдын дотуур байр, цайны газар, амралтын өрөө зэрэг сурч боловсрох  боломжоор хангагдсан сургалтын иж бүрэн цогцолбор болсон юм.

Уг төслийн 2, 3 дахь шатанд "Дархан Дулааны Цахилгаан Станц" ХК дээр цахилгаан гагнуурын болон, цахилгаан техникийн, шугам хоолойн дулаацуулгын лабораториуд, Завханы Улиастай хотын Мэргэжлийн Сургалт Үйлдвэрлэлийн Төв дээр цахилгаан техникийн лабораториуд суурилуулагдаж, манай цогцолборын салбар лабораторийн эрхтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Сургалт үйлдвэрлэлийн цогцолбор нь эрхлэгч, сургалтын менежер, 11 инженер-багш, нягтлан бодогч, нярав-буудал хариуцсан ажилтан, 2 үйлчлэгч, 3 жижүүр гэсэн нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй.

Цогцолборын бүх багш нар дээрхи төслийн хүрээнд мэргэжлийн болон заах арга зүйн сургалтанд хамрагдаж багшлах эрхийн сертификат авсан ба гагнуурын багш нар олон улсын эрхийн сертификаттай.

Манай цогцолбор нь цахилгаан техник, цахилгаан шугам сүлжээ, механик, гагнуур, бусад гэсэн чиглэлүүдээр сургалтаа явуулдаг бөгөөд жилдээ 30 шахам мэргэжлээр салбарын үйлдвэр, компаниудын захиалга, төлөвлөгөөний дагуу жилдээ 450-500 сонсогчдыг хүлээн авч мэргэжлийг нь дээшлүүлэх, давтан сургах, шинээр мэргэжил олгох сургалтуудыг тогтмол зохион байгуулж байгаа юм.

Тус цогцолбор нь УМХГ-аас сургалтын лабораториуддаа ажлын байрны дүгнэлт хийлгүүлэн, НХХЯ-ны дэргэдэх ХХҮГ-аас "Итгэмжлэгдсэн лаборатори", "Шаардлага хангасан сургалтын байгууллага"-ын гэрчилгээнүүдийг авч үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн ажиллаж байна.

2008 онд НХХЯ-наас зарласан "Сургалтын байгууллагуудыг шалгаруулах тендер"-т оролцон шалгарч Дүүргүүдийн Хөдөлмөр зохицуулалтын албанд бүртгэлтэй, ажил идэвхитэй эрж байгаа, бага, дунд орлоготой иргэдийг "Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан"-ийн хөрөнгөөр сургаж, мэргэжил эзэмшүүлэн ажлын байраар хангах үйлст хувь нэмрээ оруулан ажиллаж байна.