You are here: Нүүр хуудас Мэдээ мэдээлэл Дөргөний Усан цахилгаан станцыг албан ёсоор Монголын талд хүлээлгэн өгч Түлхүүр гардуулав

Эрчим Хүчний Газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орны эдийн засгийн

хөгжлийг хангахуйц эрчим

хүчний үйлдвэрлэл, үйлчилгээг

найдвартай тогтвортой

хөгжүүлэх.


Дөргөний Усан цахилгаан станцыг албан ёсоор Монголын талд хүлээлгэн өгч Түлхүүр гардуулав

И-мэйл Хэвлэх PDF

tulhuur

Дөргөний Усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэгч "Гүйцэтгэгч" компани болох БНХАУ-ын Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны Шанхай корпорацийн Ерөнхийлөгч Тонг Жишенг Засгийн газрын гишүүн  ЭБЭХүчний Сайд Д.Зоригтод Дөргөний Усан цахилгаан станцыг албан ёсоор Монголын талд хүлээлгэн өгч Түлхүүр гардуулав.

Дөргөний Усан цахилгаан станцыг ашиглалтанд хүлээн авсаны ёслолын ажиллагаанд УИХ-ын Дэд дарга Н.Энхболд, УИХ, Засгийн газрын гишүүн  Эрдэс баялаг, эрчим хүчний Сайд Д.Зоригт, УИХ-ын гишүүн А.Тлейхан, Ц.Цэнгэл, Ц.Шинэбаяр, Эрдэс баялаг, эрчим хүчний Дэд сайд Т.Энхтайван, Дэд сайд Б.Ариунсан, Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар, БНХАУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Юу Хонг Юао, Элчин сайдын зөвлөх Ван Фу Канг, Элчин сайдын яамны худалдааны атташе Жао, Дөргөний Усан цахилгаан станцын Ерөнхий гүйцэтгэгч БНХАУ-ын Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны Шанхай корпорацийн Ерөнхийлөгч Тонг Жишинг, Дэд ерөнхийлөгч Занг Лин Фа, Инженерингийн ерөнхий менежер Чен Синг, Ерөнхий менежер Шен Чуан,  Барилга угсралтын ажлын Туслан гүйцэтгэгч Бейшинь компанийн Ерөнхий менежер Жоу Бен нар оролцов.

Эрчим Хүчний газрын дарга Ц.Баярбаатар, БНХАУ-ын Гадаад эдийн засаг, технологийн хамтын ажиллагааны Шанхай корпорацийн Дэд ерөнхийлөгч Занг Лин Фа нар гэрээ дүгнэсэн протокол солилцов.



Сүүлд шинэчлэгдсэн ( 2010 оны 2-р сарын 01, Даваа гариг, 05:34 )