You are here: Нүүр хуудас Бидний тухай Танилцуулга

Эрчим Хүчний Газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орны эдийн засгийн

хөгжлийг хангахуйц эрчим

хүчний үйлдвэрлэл, үйлчилгээг

найдвартай тогтвортой

хөгжүүлэх.


И-мэйл Хэвлэх PDF

ЭРЧИМ ХҮЧНИЙ ГАЗРЫН ТҮҮХЭН ЗАМНАЛ, ТАНИЛЦУУЛГА


Монгол улсад эрчим хүчний аж үйлдвэрийн салбар үүсч хөгжсөөр даруй 87 жил болжээ. Өнөөдөр тус салбар нь  нийгэм эдийн засгийн хөгжлийн суурь, тулгуур  төдийгүй улс орон, нийгэм эдийн засгийн оршин тогтнохуйн эх үндэс болсон юм.

Монгол орны эрчим хүчний салбарын хөгжлийн өнөөгийн түвшинд хүрсэн өндөрлөгөөс энэ салбар анх юунаас хэрхэн үүссэн түүхэн замналыг дурдах нь зүйтэй.

Анх 1911 оны 12 дугаар сарын сүүлчээр Богд хаант Монгол улс байгуулагдаж, Богд хаант Монгол улсын  Засгийн газрыг ерөнхий сайд Сайн ноён хан Намнандорж, Гадаад явдлын тэргүүн сайд Чин ван Ханддорж нар 1912-14 онд Хаант орос улсаас 20 орчим кВ чадалтай бага оврын цахилгаан станцыг авчирсан бөгөөд 1916 онд одоогийн "Ялалт" кино театрын орчим байрлуулж ашиглалтад оруулснаар анхны эрчим хүчний салбарын түүхэн замнал эхэлжээ.

Манай улсад эрчим хүчний аж үйлдвэр 1921 оноос эхлэн хөгжсөөр 1965 он гэхэд бэлэн ажиллаж байгаа 8 үйлдвэр, тэр үед баригдаж хараахан ашиглалтад ороогүй 3 үйлдвэр бүгд 11 үйлдвэр, харъяа газартай болсон байлаа.

  • 1965 онд Сайд нарын зөвлөлийн 154 дугаар тогтоолоор Эрчим хүчний удирдах газрыг байгуулж түүнд дээр дурьдсан 11 үйлдвэрийг харъяалуулан, аймгийн төвүүдэд эрчим хүчний үйлдвэрийг бий болгосон.
  • 1968 онд ТЭХҮГ-ыг байгуулж түлш, эрчим хүчний ажлын эмх цэгц, журам зорилгыг улам тодорхой болгосны зэрэгцээ түлш, эрчим хүчний асуудлыг төрөлжүүлсэн юм.
  • 1996 онд ЭХУГ дахин байгуулагдаж Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болов.
  • 2002 онд онд Дэд бүтцийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Түлш, Эрчим хүчний ерөнхий газар байгуулагдав.
  • Монгол улсын Засгийн газрын 2004 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 203 тоот тогтоолоор Эрчим Хүчний Судалгаа Хөгжлийн Төв нь Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Түлш, эрчим хүчний ерөнхий газрын суурин дээр шинээр байгуулагдав.

Монгол улсын  Засгийн газрын 2008 оны 64 тоот тогтоолоор Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрчим хүчний газрыг шинээр байгуулж, Эрдэс баялаг, эрчим хүчний сайдын 2009 оны 33 тоот тушаалаар тус газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтэц, дүрмийг баталсан.

Аливаа улс орны хөгжлийн түвшин түүний эрчим хүчний байдлаас нь хамаардаг, өөрөөр хэлбэл эрчим хүчний салбар нь ямарваа улс орны эдийн засгийн гол салбар нь байдаг. 1921 оноос эхлэн эрчим хүчний салбар 87 хөгжөөд өнөөдөр дулаан, цахилгааныг хослон үйлдвэрлэдэг болжээ.

2009 оны эхний улирлын байдлаар улсын төсвийн болон монгол улсыг хөгжүүлэх сангийн хөрөнгөөр 1041 км урттай 220 кВ-ын ЦДАШ, 4015 км урттай 110кВ-ын ЦДАШ, 8080 км урттай 35кВ-ын ЦДАШ, 2276 км урттай 15кВ-ын ЦДАШ, 4946 км урттай 10кВ-ын ЦДАШ-ыг тус тус барьж цахилгаан эрчим хүчинд холбоод байна.