You are here: Нүүр хуудас Бидний тухай Хэлтэс, алба Техник хяналтын хэлтэс

Эрчим Хүчний Газар

ЭРХЭМ ЗОРИЛГО

Улс орны эдийн засгийн

хөгжлийг хангахуйц эрчим

хүчний үйлдвэрлэл, үйлчилгээг

найдвартай тогтвортой

хөгжүүлэх.


И-мэйл Хэвлэх PDF

Техник, хяналтын хэлтсийн товч танилцуулга

Техник, хяналтын хэлтэс нь эрчим хүчний салбарын үйлдвэр, компаниудын техник, ашиглалтын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд хяналт тавьж, техникийн аудит хийх, гарсан осол, аваари саатлын учир шалтгааныг тайлах хөндлөнгийн шинжээчийн үүрэг гүйцэтгэх зэрэг үндсэн чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Мөн салбарын үйлдвэр, компаниудын найдвартай, жигд ажиллагаанд хяналт тавьж, өдөр тутмын ашиглалтын үйл ажиллагаанд гарч буй зөрчил доголдол, осол, аваари сааталд үнэлэлт, дүгнэлт өгч хариуцлага тооцож ажиллана.

Энэ зорилтын хүрээнд доорх арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1. Салбарын үйлдвэр компаниудын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэхэд мэргэжлийн байгууллагын зүгээс хяналт тавих;

2. Техникийн аудит хийж, осол аваариас урьдчилан сэргийлэх техник зохион байгуулалтын арга хэмжээ авах;

3. Гарсан осол, аваарь саатлын учир шалтгааныг тайлах хөндлөнгийн шинжээчийн үүрэг гүйцэтгэн хариуцлага тооцох;

4. Салбарын дүрэм, журам, норм норматив стандартыг мөрдүүлэх ажлыг зохион байгуулах, боловсронгуй болгох чиглэлээр үнэлэлт дүгнэлт өгөх;

5. Хөдөлмөр хамгаалал, технологийн зөрчилд судалгаа гарган, дүгнэлт хийх, осол аваарийг бууруулах талаар зохион байгуулалт, техникийн арга хэмжээ авч биелэлтэд нь хяналт тавих;

6. Хяналт нэгдсэн мэдээллийн сан бүрдүүлэн дүн шинжилгээ хийх;

7. Тоног төхөөрөмжийн ажиллагааны төлөв байдалд үнэлгээ өгөх, химийн горим тогтоох туршилтыг захиалагчийн хүсэлтийн дагуу гэрээний үндсэн дээр хэрэгжүүлэх;


Химийн лаборатори нь эрчим хүчний үйлдвэр, компаниудын уур-ус, тос тосолгооны материалын, түлшний техникийн элементийн, тоос, үнс шаарга, дутуу шаталтын, мөн дулааны тоноглолын халах гадаргууд тогтсон хаг хурдасны химийн найрлага тодорхойлох, реагент бодисуудын, ион солилцооны шүүх материалуудын чанарын дэлгэрэнгүй шинжилгээнүүдийг хийж үйлдвэрүүдийн технологи ажиллагаа сайжруулах, үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт өгч, хяналт тавьж ажиллахаас гадна дулааны хүчний тоноглолуудын бүрэн хэмжээний болон хэсэгчилсэн туршилт, тохируулга, зүгшрүүлэлт, химийн угаалга цэвэрлэгээний ажлуудыг хийж гүйцэтгэдэг.

Металлын шинжилгээ, гагнуурын төв лаборатори нь эрчим хүчний салбарын хэмжээнд металл судлал, гагнуурын техник, технологийн нэгдсэн бодлого явуулах, гагнуурын ажлуудад чанарын хяналт тавих, гагнуурчдыг аттестатчилах, ЦДАШ-ын эрчилсэн хөнгөн цагаан утсанд туршилт хийх зэрэг ажлуудыг гүйцэтгэдэг.

 

АЛБАН ХААГЧДЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

Албан хаагчийн нэр Албан тушаал И-мэйл Утас
1. Х.Авирмэд
Хэлтсийн дарга
Энэ и-мэйл хаягийг спамнаас хамгаалж байгаа бөгөөд үзэхийн тулд JavaScript идэвхтэй байх хэрэгтэй. 341278
2. П.Даваадорж ахлах мэргэжилтэн

341371-331
3. Г.Мөнхцоодол мэргэжилтэн

341371-331
4. А.Эрдэнэчимэг мэргэжилтэн

341371-331
5. Д.Оюун мэргэжилтэн
341371-311
6. Ж.Төмөрхуяг
ахлах мэргэжилтэн
341371-256
7. Х.Бекболат
мэргэжилтэн

341371-331
8. Д.Мягмар лабораторын инженер

341371-256
9. Ц.Элбэгзаяа
лабораторын инженер 341371-256
10. Ч.Цэнд-Аюуш лабораторын инженер
341371-227
11. Мөнхзул
лаборант

341371-227
12. Ц.Буянтогтох лабораторын инженер